С.Баярцогт: Утаанд зарцуулах мөнгийг олж болно. Гэхдээ
Сангийн сайд С.Баярцогтоос цєєн асуултад хариу авлаа.
-Энэ жил инфляцыг нэг оронтой тоонд барих бодлого барьж байгаа. Гэтэл Дэлхийн банк болон ОУВС-гаас инфляц 20 хувьд хvрэх гээд байна гэдэг сануулга єгсєн. Ялангуяа, зээлийн хvvг бууруулах гэхээр мєнгєний бодлогыг бууруулах шаардлагатай учраас одоогийн нєхцєлд бууруулах боломжгvй гэдгээ Монголбанкны зvгээс хэлсэн. Та vvнд ямар байр суурьтай байна вэ?
-Мєнгєний бодлого, сангийн бодлого хоёр бие биенээ дэмждэг, нєхдєг. Тэгж байж эдийн засгийн ерєнхий бодлого явагддаг. Тухайн жилийн макро эдийн засгийн тогтворжилтыг харах уу, урт удаан хугацаанд єсєлтийн суурийг хангах бодлогод анхаарах уу гээд олон сонголт байна. Тэгэхээр бодлогын хувьд Монгол Улс дунд болон урт хугацаандаа єсєлтийг бий болгоно. Тиймээс зайлшгvй дэд бvтцийн санхvvжилт хийгдэх нь бодит зvйл байгаа учраас хийх ёстой. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн шингээлтийн асуудал, эдийн засгийг халаах асуудалд бодож тооцох ёстой. Бид юунд итгэлтэй байгаа вэ гэхээр энэ зvйлvvд маань єсєлтийн суурийг хангах дэд бvтэц рvv орох юм. Vvнд яригдаж байгаа зvйлvvд гэвэл бэлэн мєнгє иргэдэд олгох. Энэ хоёрын хэмжээний хувьд иргэдэд олгох мєнгєний хэмжээ асар бага, эдийн засаг руугаа хийж байгаа, дэд бvтцээ санхvvжvvлэх мєнгє маань ойрын 8-10 жилд 16-20 их наяд байх юм. Єєрєєр хэлбэл, манай тєсвийн хєрєнгє оруулалтаас 30 дахин их мєнгийг эдийн засагтаа хийх шаардлагатай. Энэ мєнгє нь тодорхой дэд бvтэц рvv орж байгаа учраас урт болон дунд хугацаанд манай эдийн засгийн єсєлтийг хангаад, эдийн засгийг халаахгvй байх боломж нь байна. Єєрєєр хэлбэл, 2008-2009 оны эдийн засгийн хямралыг ямар улс хохирол багатайгаар давж гарав аа гэхэд Хятад байсан. Хятадууд єсєлтийнхєє vед дэд бvтэц рvvгээ оруулсан хєрєнгє оруулалт нь эдийн засгийг тэлэх, єєрєє єєртєє дотроо хийсэн єсєлтийг хангах нєхцєл бvрдvvлснээр єсєлтийн vед дэд бvтцийн хєрєнгє оруулалт эргээд хєгжлийн суурь болдог эдийн засгийг баталгаажуулдаг юм байна гэдгийг баталсан.
-Дэлхийн бусад оронд зээлийн жилийн хvv гуравхан хувьтай байна. Гэтэл манай улсад 20-30 хувьтай байгаа. Ийм нєхцєлд монголчууд орон сууцтай, хувийн бизнестэй болох нєхцєл алга. Тэгэхээр vvнийг дэлхийн дундаж хэмжээнд хvргэх боломж байхгvй юv?
-Зээлийн хvv гэлтгvй, эргэлтэд оруулж байгаа нийт мєнгєний хvv vе шаттайгаар буурч байгаа. Энэ бол Монголбанкны бодлого, Сангийн бодлого, эдийн засгийн нєхцєл байдалтай уялдаатай, зєв сууриар бvрдэж буух ёстой.
Vvнд таарсан зохицуулалтыг хийхийн тулд Монгол Улс єєрийн суурин бонд буюу Засгийн газрын бондыг гаргаад нийт зээлжих жишгийг тогтоох ёстой. Дараа нь vvнтэйгээ уялдуулаад гаднаас хямд санхvvгийн эх vvсвэр татаж оруулж ирж байгаад нийт хvvг бууруулдаг. Яагаад гэвэл дотоодоос vvсгэж байгаа мєнгє маань хадгаламжид суурилж хадгаламжийн хvv нь зээлийн хvv болоод vнэтэй мєнгєнд vнэтэй зээлийн эх vvсвэр болоод байгаа юм. Тэгэхээр дэлхий дээр байгаа бvх санхvvгийн хэрэгслvvдээс хямд эх vvсвэрийг татах бодлого явуулах ёстой. Энэ боломж одоо л нээгдэж байна. Энэ хаврын чуулган бол санхvvгийн хувьд хувьсгал хийсэн. Бид єєрєє єєрсдийнхєє гарыг хумиад зєвхєн хєнгєлєлттэй зээл, тусламж авдаг л улс байсан. Гэтэл арилжааны зээл, Засгийн газрын баталгаа, бонд, Хєгжлийн банк гээд санхvvгийн бvх хэрэгслийг ашиглаад эхэлвэл манайд орж ирэх санхvvгийн эх vvсвэрvvд хямд эх vvсвэр болоод vvнийг дагаад зээлийн хvv, хадгаламжийн хvv буурна, эдийн засгийн єсєлт нь ч нэмэгдддэг юм. Тэгэхээр vнэтэй эх vvсвэрт суурилсан хязгаарлагдмал орчин байгаа учраас манай зээлийн хvv нь ийм єндєр байгаа юм. Энэ талаар бид vе шаттай бодлого явуулна. Эрх зvйн орчныг сая бий болгосон, энэ хавраас хямд эх vvсвэртэй мєнгийг Монголын зах зээлд оруулж ирэх ажлыг vе шаттайгаар хийх болно.
-Хотын утааг арилгахад энэ жилдээ 100 гаруй тэрбум тєгрєг шаардлагатай гэсэн тооцоо хийсэн. Энэ мєнгийг гаргах боломжийн тухай Сангийн яамны зарим мэргэжилтэн эргэлзэж байсан. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Мєнгє олж ирж болно, олж ирсэн мєнгє нь vнэ цэнэтэй. Тэгэхээр хийх ажил нь бэлэн байх ёстой. Хийх ажлаа бий болгочихоод тэрэндээ таарсан мєнгє оруулж ирвэл алдагдалгvй. Тэрнээс биш их хэмжээний мєнгє оруулж ирчихээд байхад хийх ажил нь бэлэн биш бол бид алдагдал хvлээнэ. Яагаад гэвэл тэр мєнгєний чинь хvv байнга гvйж байна шvv дээ. Тєсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, ХХААБОБ-ын хороонд юу гэж яригдсан юм бэ гэхээр утааны эсрэг хийх vйл ажиллагаа нь тодорхой байх хэрэгтэй. Vvнд шаардлагатай мєнгє нь тухайн сар, улиралд тавигдах ёстой. Тухайн ажилд нь таарсан мєнгийг олж ирэх бvрэн боломжтой.
-Ерєнхий сайдыг Сингапурт айлчлал хийхэд тус улс хvн амынхаа 95 хувийг орон сууцжуулсан гэж байсан. Ингэхийн тулд иргэдэд хоёрхон хувийн хvvтэй зээл олгодог гэсэн. Тэгвэл манайд энэ бодлогыг хэрэгжvvлэх боломж байна уу?
-Та нар єнгєц мэдээлэлтэй болохоор амархан юм шиг бодоод байгаа байх. Бид авсан зээлийнх нь эргэн тєлєлтийн механизм ямар байдаг юм бэ гэдгийг судалж vзсэн. Ингэхийн тулд улс тєрийн єндєр шийдэл хэрэгтэй. Сингапур улсаас авах туршлага маш олон. Яг санхvvжилтийн хувьд дагаж хэрэгжvvлэх нєхцєл бvрдсэн vv гэвэл манайд тийм нєхцєл байхгvй. Иргэдээ орон сууцаар бvрэн хангасан улс гэвэл Сингапур, Хонгконг хамгийн тод жишээ болдог. Тэр хэрэглэсэн арга механизмууд нь манай хєрсєнд буух уу, vгvй юу гэдгийг тооцох ёстой. Аргачлалыг нь авах ёстой.