Орон сууцны айлуудын усны үнэ нэмэгдэнэ
2010.01.28

Орон сууцны айлуудын усны үнэ нэмэгдэнэ

Ус сувгийн удирдах газар орон сууцны усны үнийг нэмэх санал гаргажээ. Орон сууцныхан нэг литр усыг 16 орчим мөнгөөр хэрэглэдэг аж. Харин гэр хорооллын айл өрх нэг литр усыг нэг төгрөгөөр авдаг.

Орон сууцныхан нэг тонн усыг 167.27 төгрөгөөр хэрэглэдэг. Иймд уг үнийг 50 орчим хувиар нэмэх саналыг гаргажээ. Энэхүү саналаа Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газарт өгөөд байгаа аж.

Гэхдээ одоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдэх, хэзээнээс эхлэн шинэ тариф мөрдөгдөх нь тодорхойгүй байгаа юм.

УСУГ цахилгааны хэрэглээндээ жилд таван тэрбум төгрөг зарцуулдаг аж. Иймд цахилгааны үнэ өссөнөөр арав орчим тэрбум төгрөгийн алдагдалд ороод байгаа юм байна. Иймд  үнээ нэмэх зайлшгүй шаардлага  гарсан ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.