Н.Алгаа: Гал унтраах арга хэрэггүй
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.08.20

Н.Алгаа: Гал унтраах арга хэрэггүй

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1600 давж, үнийн өсөлт улам хүчээ авч байна. Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт гурав дахин буурч, худалдааны алдагдал ч нэмэгдсээр байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж үе үеийн Төрийн тэргүүн, сайд нарын саналыг сонссон ч энэхүү хүндхэн нөхцөл байдлаас гарах аргаа тодорхойлоогүй байна.

Энэ хүндхэн нөхцөл байдлаас гарах гарцыг Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа ийн тодорхойлж байна. Түүний байр суурийг хүргэе.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа:

-Одоогоор байдал хүнд байгаа нь үнэн. Гэлээ гээд бүх зүйл зогсчихлоо, хүндэрчихлээ гэж бодохгүй байна. Тэгэхдээ нөхцөл байдал хэцүүхэн байгааг бид харж байна. Тиймээс хамгийн чухал нь гал унтраах төдийхөн арга хэмжээ авсан дүр эсгэх ёсгүй.

Шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлье гэвэл урт хугацаанд хэрэгжих зүйл хэрэгтэй.

Нэгэнт шийдвэр гаргаж, бодлого хэрэгжүүлье гэвэл урт хугацаанд хэрэгжих зүйл хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хууль, урт нэртэй хууль, элдэв татвараа бизнес хөгжих үндэс суурийг бий болгох, бүрэлдүүлэх хэмжээнд хэрэгжүүлмээр байна.

УИХ-ын чуулганаар энэ бүхнийг хэлэлцээд цаг алдалгүй ажил хэрэг болгох хэрэгтэй. Угаасаа уул уурхай манай эдийн засгийн тулгуур гэдгийг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрлөө.Одоо шийдвэр хэрэгтэй байна.