Баялгаа бүртгэж авахгүйгээр үнэ хүрэхгүй
УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа
2013.06.11

Баялгаа бүртгэж авахгүйгээр үнэ хүрэхгүй

“Монголчууд нүүрсээрээ хэзээ алтан бороо оруулах вэ” гэсэн сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Р.Бурмаагаас байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа:  

Байгалийн баялгаа ганц нүүрсээр ойлгож болохгүй. Ер нь байгалийн баялаг гэж нэрлэсэн бүх зүйлээ өмч гэдгээр нь бүртгэж авах хэрэгтэй. Тэгж байж үнэ хүрнэ.

Байгалийн баялгаа ганц нүүрсээр ойлгож болохгүй.

Одоогийн эрх зүйн орчин нь манай байгалийн баялгийг, тодруулбал нүүрс ямар ч үнэд хүрэхгүйгээр байна. Миний хувьд үүн дээр зарчмын өөр бодолтой. Эхлээд баялгаа өөрийн өмч болгон бүртгэж авна.

Тэгээд үнэлэх хэрэгтэй. Харин эцэст нь борлуулна. Тиймээс газар доорхи баялгаа бүртгэж авахгүй бас үнэлэхгүйгээр үнэ хүрэхгүй л дээ.