Мэндчилгээ
Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа нийт улсын байцаагчид, албан хаагчид Та бүхэндээ Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Улсын Их Хурлын 2002 оны 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолоор хяналтын байгууллагуудыг нэгтгэн мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, төрийн захиргааны бүх шатанд хяналтыг цогцоор хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлснээс хойш 10 гаруй жил өнгөрөөд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 156 дугаар тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг жил бүрийн 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.
Мэргэжлийн хяналтын газрынхамт олон
Шинэчлэлийн Засгийн газраас хяналт шалгалтын арга хэлбэрийг улам боловсронгуй болгох, хяналт шалгалтаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учруулж буй бэрхшээл, хүндрэл, элдэв дарамтыг аль болох хөнгөвчлөх, шалгаж, торгохоос илүү зөвлөн тусалж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, аливаа аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн эрсдэлд суурилсан, хүний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн хяналтын шинэ тогтолцоонд шилжих, хяналт шалгалтын эцсийн үр дүнг сайжруулах зэрэг зарчмын цоо шинэ зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж, зарим үр дүнд хүрч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн талархлыг хүлээх болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлэн эрчимжүүлэхэд та бидний хамтын хүчин чармайлт, сэтгэл зүтгэл, мэдлэг чадвар, дадлага туршлага чухал үүрэгтэй бөгөөд энэхүү шинэчлэлт, өөрчлөлтийг Та бид бүрэн дүүрэн шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагатай ажил амьдралаа холбон төрийн хариуцлагатай албыг хоёргүй сэтгэлээр хашиж байгаа улсын байцаагч, нийт ажиллагсдад ажлын амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД
Д.ТЭРБИШДАГВА