Э.Энхбат: Жижиг бизнес эрхлэгчдэд ашигтай хэрнээ бас ашиггүй
Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институтын Ерөнхийлөгч, "Вишн Групп"-ийн захирал, бизнесийн зөвлөх Э.Энхбат НӨАТ төлөгчийн шинэ босгын талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
НӨАТ төлөгчийн босго 50 сая байсныг 200 сая болгохоор хуулийн төсөл өргөн баригдсан. Нэг талаас жижиг бизнес эрхэлж байгаа бизнесменүүдэд хэрэгтэй юм шиг.
Нөгөө талаас НӨАТ төлөгч компаниудад ашиггүй байж болох талтай гэж бодож байна. Гэхдээ үүнийг тоо боддог улсууд нь тооцоод гаргаад ирэх байх.
Хүн азаа үзэх дуртай шүү дээ
Хэрвээ ийм зүйл болвол үүнд иргэд л хамгийн сайн хяналт тавьж чадна. Жишээ нь Хятадад их зөв систем байдаг. Хэрвээ чи цайны газар ороод 10 мянган төгрөгөнд хоол идсэн 10 мянган төгрөгтэй тэнцэх НӨАТ-ын баримт авах ёстой. Тухайн цайны газар ч чамд өгөх ёстой. Гэхдээ баримт авах нь иргэнд ашиггүй гэж бодож болно. Гэтэл татварын газраас тэр НӨАТ-ын баримтан дээр хусдаг сугалаа хийсэн байдаг. Сугалаанаас машин хожих боломжтой учраас зөвхөн цайны газар гэлтгүй үйлчилгээ авсан газар бүрээсээ баримтаа нэхэж авдаг. Хүн азаа үзэх дуртай шүү дээ. Тэр сэтгэлгээн дээр тоглож иргэдийн хариуцлагыг дээшлүүлсэн.
Харин чамд НӨАТ-ын баримт өгөхгүй бол тэр дор нь Хятадын татварын алба руу утасдаад торгуулдаг. Бас болоогүй торгуулийн талийг нь иргэн танд өгнө. Ингээд иргэн хүнд яаж ч бодсон ашигтай учраас Хятадын татвар хураалт их сайн байдаг.
Үүнийг монголд хэрэгжүүлэх боломжтой.