Иргэн Баяраа нээлттэй нийгэм дэх төрийн оролцоог  тодорхойлов
www.mongolforum.mn сайт орон даяар Онлайн хэлэлцүүлгийг эхлүүллээ
2013.05.27

Иргэн Баяраа нээлттэй нийгэм дэх төрийн оролцоог тодорхойлов

Нээлттэй нийгэм дэх төр нь иргэдийг эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун байх, өөрийнхөөрөө хөгжиж дэвжихэд нь саад учруулдаггүй, дэмжлэг үзүүлдэг тогтолцоо мөн” хэмээн www.mongolforum.mn хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэн Баяраа тодорхойлжээ.

Тийм ээ, бидний өнөөдрийн нээлттэй нийгэмд төр ямар байдлаар оролцох ёстой юм бэ, иргэд ямар эрх үүрэгтэй вэ гэдгээ ялгаж салгаж, нийтээрээ нэг ойлголт авах нь хамгийн чухал. Энэ ойлголт тодорхой бус байгаагаас болж нийгмийн олон салбар, хууль дүрэм журамд маргаан үүсч байгаа.

Иргэн бүрийн дуу хоолой үнэ цэнэтэй

Тиймээс маргааныг эцэслэж, нэг ойлголт, хандлагыг бий болгох хэрэгтэй. Энэ хэрэгцээ шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Залуу судлаач сангаас Иргэний нийгэмд төрийн үүрэг, оролцоо ямар байвал зохистой вэ?” онлайн хэлэлцүүлгийг энэ сарын 22-ноос эхлэн нээжээ.

Тус хэлэлцүүлэгт иргэн бүрийн дуу хоолой үнэ цэнэтэй бөгөөд таwww.mongolforum.mn сайтаар дамжин оролцох боломжтой.

Мөн facebook, twitter хаягтай хүн бүр оролцож болох ажээ. Идэвхтэй оролцсон оролцогчийг танин мэдэхүйн чиглэлийн шилдэг 50 номоор урамшуулж, оюуны хүчийг тань үнэлнэ.