УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.05.17

Г.Баярсайхан: Атрын аян цаг хугацаатайгаа уялдан шинэчлэгдэх ёстой

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгийнхэнд хандаж асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хөдөө аж ахуйн салбарыг төрөөс дэмжих бодлогын нэг хэсэг явж байна. Манай байнгын хороогоор хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бондын асуудлыг дэмжсэн. Арьс ширний бондыг сүүлийн хуралдаанаараа дэмжээд гаргасан ч хэрэгжилт явахгүй байна.

Эрчимжсэн фермийг тоног төхөөрөмжийн хамт бодлогоор дэмжээд явах нь зүйтэй болов уу. Бондын мөнгөнөөс бодитой санхүүжиж, шийдэгдсэн зүйл байхгүй. Энэ бол өндөр ашиг шимтэй нөхцөл шаардсан үйлдвэр орж ирж байгаа. Цаашид нөхцлийг нь бүрдүүлж өгөх ёстой.

Бондын мөнгөнөөс бодитой санхүүжиж, шийдэгдсэн зүйл алга.

Төр олж буй мөнгөө хөдөө аж ахуйн салбарт харамгүй зарцуулсанаар тодорхой хэмжээний үр дүн гарч байгаа. Атрын аянаар яах аргагүй бид дотоодоосоо улаан буудайгаа 100 хувь үйлдвэрлэж байгаа. Цаашид атрын аяны зарчим цаг хугацаатайгаа уялдан шинэчлэгдэж байх ёстой.