2013.02.19

Ноосны урамшууллын үр дүн гарч эхэллээ

Засгийн газраас үндэсний үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгож эхлээд хоёр жилийн нүүр үзэж байна.

Ийнхүү үндэсний үйлдвэрээ төрийн бодлогоор дэмжиж, үйлдвэрлэгч малчин хоёрыг холбосноор дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэж, социализмын үед ажиллаж байсан зарим үйлдвэр сэргэж эхэллээ.

Үүний нэг жишээ болж, өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод «Монгол ноос» ХХК - ээрмэлийн үйлдвэр нээгдлээ.

Уг үйлдвэр нь хоногт хоёр ээлжээр хоёр тонн утас ээрэх хүчин чадалтай бөгөөд цаашид даавуу нэхэх үйлдвэр байгуулах төслийн эхлэл болж байгаагаараа ач холбогдолтой юм байна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг ээрмэлийн үйлдвэрүүд нь 26 номерын ээрмэл хийдэг.

Харин шинээр нээгдэж буй “Монгол ноос” ХХК-ийн үйлдвэр 80 номерын ээрмэлтэй 2000 ээрүүл зэрэг ажиллах давуу талтай аж.

Монгол Улсын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүхий эдээ 100 хувь гадаадаас авдаг. Өөрөөр хэлбэл, импортын зах зээлээс хараат байж жилд 50 гаруй тэрбум төгрөгийн даавуу оруулж ирдэг байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл Монголчуудын мөнхийн хоол

ҮХАА-н сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төрөөс ноосны урамшуулал олтож эхэлсний үр дүн гарч байна. Цаашид даавууны үйлдвэр байгуулах шаардлагатай талаар салбарынхан хэллээ?

Монгол Улсын хэмжээнд нэг жилд нийтдээ 40 гаруй мянган сурагч ЕБС-ийг төгсдөг. Энэ хэрээр ийм хэмжээний хүүхдүүд ЕБС-д элсэн суралцдаг гээд бодохоор сурагчдын дүрэмт хувцаснаас олдог орлогын хэмжээ л гэхэд нилээн хувь нэмэр оруулах биз ээ

-Манай улсын малчид жилдээ 16-18 мянган тонн хонины ноос зах зээлд нийлүүлж байна. Эдгээр нь бүгд түүхийгээрээ гадаад руу экспортод гардаг байсан. Харин бид өөрсдийн ноосоор үйлдвэрлэсэн даавуу, хувцсыг импортоор авдаг.

Энэ байдлыг өөрчлөх үүднээс Засгийн газраас малчдыг дотоодынхоо үйлдвэрлэгчидтэйгээ холбох зорилт тавьсан. Үүний хүрээнд урамшуулал олгож эхэлсэн юм. Ингэснээр үйлдвэрлэгчид түүхий эдээр хангагдаж, зарим нь хөл дээрээ босч байна.

Өөрөөр хэлбэл, хонины ноосоор. утас ээрээд эхэллээ. Дараагийн ээлжинд даавуу, тэгээд хувцас хунараа үйлдвэрлэнэ. Монголчууд жилдээ 70-80 сая орчим ам.долларын даавуу импортолж, сурагчдын дүрэмт хувцас, цэрэг, цагдаагийн хувцас үйлдвэрлэдэг гэсэн тооцоо бий. Нэмүү өртөг нь зөвхөн оёдолчдод л очдог. Харин одоо өөрсдөө утсаа ээрээд, даавуугаа үйлдвэрлэвэл нэмүү өртөг нь 100 хувь Монголдоо үлдэнэ гэсэв үг.

-Хөдөө оров нутагт анхан шатны үйлдвэр барихыг төрөөс дэмжиж байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Ноосоо угаах, самнах анхан шатны үйлдвэрүүдээ Хөдөө орон нутагт байгуулснаар түүхий эдтэйгээ ойртох, хүн амын төвлөрлийг сааруулахад эерэг нөлөөтэй. Тухайлбал, «Монгол ноос» компани Архангай аймагт нэг үйлдвэр байгуулах гэж байна. Бас Төв аймгийн Баянцогт сумын нэг багт самнах үйлдвэр байгуулсан байх жишээтэй.

Төр засгийн бодлого оновчтой байсны үр дүнд хувийн хэвшлийнхэн маань үйл ажиллагаагаа амжилттай явуулж болдог жишээг харуулж байна.

-Ноос боловсруулах олон үйлдвэр нээгдсэнээр түүхий эдээ булаацалддаг болно гэх хүмүүс байна?
Төрийн зүгээс ноосоо булаацалддаг болтол нь дэмжлэг үзүүлнэ

-Үйлдвэрүүд хөл дээрээ боссоны дараа түүхий эдийн өрсөлдөөн бий болно. Тэр үед нь 2000 төгрөгийн урамшууллыг төрөөс олгохоо болино. Манай үйлдвэрүүд ч малчдаасаа боломжийн үнээр ноос авчих хэмжээнд хүрнэ.

- Бид Солонгосын эдийн засаг гэж ярьдаг. Түүний нэг жишээ бол өнөөдрийн үйлдвэрийн нээлт. Эрдэс баялгийг ухаад алга болно, Харин мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл монголчуудын мөнхийн хоол шүү дээ.