Р.Амаржаргал: Улсын Их Хурлын гишүүн
2012.11.30

Р.Амаржаргал: Хадгаламжийн даатгалын хууль батлагдах нь хадгаламж эзэмшигчдэд ашигтай

УИХ-аас 2008 онд батлан гаргасан Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл энэ сард дуусгавар болж байгаа. Тиймээс банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, иргэд хадгаламжаа татах, тэдний хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай байгаа учраас Хадгаламжийн даатгалын тухай хуулийг Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьсан.

Энэ хуулийн төсөл нь долоон бүлэгтэй. Эдийн засгийн байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүн банкны салбарт хямрал үүссэн, дампуурах гэсэн эрсдэл тулгарсан эсэхийг Монголбанкны удирдлагуудаас тодруулсан. УИХ-ын гишүүн Г.Уянга, “Иргэдийн хадгаламжийг даатгах тухай хууль манай улсад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

Хадгаламжийн даатгалын тухай хууль болон бусад дагалдах, тогтоолын төслийг байнгын хорооны гишүүд үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо

Гэхдээ иргэд хадгаламжаа татсанаар аль нэг банк өнөө маргаашгүй дампуурах гээд байгаа эрсдэл гараад байна уу, үүний улмаас энэ хуулийн төсөл орж ирэв үү” гэсэн асуултыгтавьж байлаа. Үүнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, “Хадгаламж эзэмшигчид олноороо хадгаламжаа татсан зүйл одоогоор байхгүй. Гэхдээ иргэдийн хадгаламжийг төр батлан даахаа больж байгаатай холбогдуулан эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор энэ хуулийн төсөл боловсруулагдсан” гэсэн харилт өглөө. Өнөөдрийн байдлаар банкууд дахь нийт хадгаламж 5 их наяд хүрсэн байна.

Хадгаламжийн даатгалын тухай хууль батлагдвал хадгаламж эзэмшигчдийн 99.2 хувь буюу 20 сая төгрөгнөөс доош хадгаламж эзэмшигч иргэдийн хадгаламж эрх зүйн хувьд баталгаажиж эрсдэлгүй болох юм. Тиймээс Хадгаламжийн даатгалын тухай хууль болон бусад дагалдах, тогтоолын төслийг байнгын хорооны гишүүд үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Харин уг хуулийн дагалдах хууль, тогтоолын төслүүдэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Иргэний хууль, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай, Монголбанкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн болон "Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл хамрагдаж байгаа юм.