О.Баасанхүү гишүүн “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга боллоо
О.Баасанхүү гишүүн “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга боллоо
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын албан тушаалыг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ аваад байсан бол уг шийдвэрийг намын нөхөд нь өөрчилсөн байна.
Өчигдөр хуралдсан бүлгийн хурлаар НББСШУ-ы байнгын хороог даргалахаар болсон З.Баянсэлэнгэ гишүүнийг энэхүү тушаалаас чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томилох шийдвэр гаргажээ.
Бүлгийн дэд дарга нь даргаа эзгүй үед хуралдааныг даргалах, сэтгүүлчдэд мэдээлэл хийх зэрэг олон чухал ажлыг хариуцаж ажилладаг. Мөн Их хурлаар хэлэлцэх асуудалд намын байр сууриа илэрхийлэх, зөвшилцөлд орох зэрэг үүрэг хүлээдэг билээ. Ямартай ч албан тушаалын томилгоо надаас алсуур тойрлоо хэмээн гомдоллож байсан эрхэм гишүүнийхээ амыг “Шударга ёс” эвсэл ийн тагласан бололтой.