МҮОНТВ-ийн ҮЗ-ын гишүүдийг байнгын хороо дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох тухай юм.
ҮЗ-ийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоог, Засгийн газраас Аюушийн Мөнхбат, Алены Арман нарын нэрийг дэвшүүлснийг байннгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн. Харин УИХ-аас төрийн бус байгууллагын төлөөлөл болсон нийт 29 хүний нэрийг оруулж ирснээс хоёр нь Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон нэр дэвшигчтэй давхцсан байв.
Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо 27 нэр дэвшигчээс дөрвөн хүнийг сонгох асуудлыг хэлэлцсэний эцэст Лувсангийн Пүрэвдорж, Дамбийгийн Гоошоохүү, Содномпилийн Мягмар, Цэвэлмаагийн Батмөнхийг МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр сонгохыг дэмжиж чуулганы хуралдаанд оруулахаар болсон.