2012.10.04
Мөнгөний бодлогыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн гишүүд хэлэлцэж буй асуудлыг дэмжсэнээр Байнгын хорооноос тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хурааж 66,5 хувийн саналаар гишүүд дэмжлээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.