Нэр бүхий гишүүд УИХ-ын тогтоолын  төсөл өргөн барив
2012.05.04

Нэр бүхий гишүүд УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн А.Тлейхан “Цэцэрлэг, сургуулийн хомсдлыг арилгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Засгийн газраас жил бүр хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалыг шинээр барих, өргөтгөх тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа хэдий боловч хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийт 306,1 мянган хүүхдийн хүчин чадалтай 1121 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг шинээр барихад 1,286,7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Боловролын хүчин чадлын эрэлт, нийлүүлэлтийн зохистой бус харьцааг арилгахад цаашид бүх аймгуудад сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролыг эзэмшүүлэх таатай нөхцлийг хангах үндэс нь бий болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр шинээр барих шаардлагатай 198 сургууль, 210 цэцэрлэг, 23 дотуур байр, 3 спорт заалны барилгыг барихад 457 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна. Үүнээс Улаанбаатар хотод сургуулийн 27 барилга, цэцэрлэгийн 51 барилга нь газар  хөдлөлтийн нормын тооцоолол хйигдэлгүй баригдсан байна.

Уг төслийн хүрээнд боловсролын салбарт ахиц гарна хэмээн төсөл санаачлагч гишүүн үзсэн байна. 2015 он гэхэд цэцэрлэгийн хамран сургалтыг 80 хувьд, суурь боловсролд хамрагдалтыг 100 хувьд, дотуур байранд хамрагдах хүсэлтэй хүүхдүүдийг бүрэн хамруулах, бүх сургуулийг спорт заалтай болгохоор тооцсон байна. гэж 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.