2012.03.01
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
УИХ-ын гишүүн Я.Батсуурийн санаачилсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Уг төслийг зарчмын хувьд дэмжсэн бөгөөд хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болжээ. Гишүүн Я.Батсуурь төрийн өмчийг нээлттэй шалгаруулалтын аргаар хувьчлах арга, хэлбэрийг өөрчилж, ил тод, шударгаар гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хэн боловч хувьчлалд хамрагдах боломжтойгоор нээлттэй зохион байгуулах цаг болсон гэж үзээд төсөл боловсруулсан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.