2012.10.02
Их Британи улс 176 жилийн турш дагаж мөрдсөн хуулиа халлаа
Их Британи улс 176 жилийн турш дагаж мөрдсөн хуулиа халлаа. Тус улсын иргэд 08:00-18:00 цаг хүртэл гэрлэлтээ батлуулах эрхтэй байсан юм. Харин орон нутгийн гэрлэлтийн товчооны дугаарлалтыг багасгах зорилгоор Их Британийн парламент шөнө гэрлэж болохгүй гэсэн хуулиа цуцалсан байна. Гэхдээ сүмд гэрлэх ёслол үйлдэх цаг нь хэвээр үлджээ.
Англичууд 1836 оноос эхлэн шөнө хуримаа хийхээ больсон аж. Энэхүү санаачилгыг нууцаар гэр бүл болохыг эсэргүүцэн IV Вильгельм хаан гаргасан байна. Харин орчин үед уг хориг нь шөнөөр болон үүр цайх үед хуримаа хийх гэсэн хосуудад саад болдог болжээ.
Ер нь шөнийн хурим АНУ- д маш түгээмэл байдаг. Гэхдээ шөнөөр хуримласан гэр бүлийн цөөнгүй хэсэг нь салдаг байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.