Европын компаниуд цомхотгол явуулж эхэллээ
2012.08.15

Европын компаниуд цомхотгол явуулж эхэллээ

Евро-бүсийн санхүүгийн хямрал бүс нутгийн экспорт болон хэрэглэгчдийн мөнгө зарцуулалтад сөргөөр нөлөөлж байгаа энэ үед компаниуд алдагдалгүй ажиллахын тулд зардлаа бууруулах арга хэмжээ' авч эхэлжээ. Үүний эхлэл нь орон тоогоо бууруулах буюу цомхотгол гэнэ. Тухайлбал, "Deutsche Lufthansa AG", "PSA Peugeot Citroen" зэрэг компаниуд болон Испани улсын мэдээллийн 'Efe" агентлаг ажлын байрны цомхотгол явуулж эхэлжээ. Евро-бүсийн ажилгүйдлийн төвшин энэ оны дөрөвдүгээр сард 11 хувьтай тэнцэж байснаа ганцхан сарын дотор 0.1 хувиар нэмэгдсэн тухай мэдээллийг Люксембург дахь Европын холбооны Статистикийн албанаас өгсөн байна. Энэ нь 1995 Оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.