2012.06.13

Барак Обамагийн нэр хүнд унаж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртсоор байгаа энэ үед өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд унаж эхэлсэн байна. 


Дөнгөж нэг сарын өмнө тэрээр гол өрсөлдөгч болох Митт Ромнигээс тэргүүлж байсан бөгөөд хоорондын зай нь санал асуулгаар долоон хувьтай тэнцэж байлаа. Харин одоо нэгхэн хувьтай болжээ. Ийм дүгнэлтийг санал асуулгын “Импос” гэх компани гаргаж ирсэн юм.

Сүүлийн үед Барак Обамагийн нэр хүнд байнга унасаар ирсэн байна. Түүнийг тэргүүлж байгаа гэдэгт эргэлзсэн явдал Митт Ромнид тус болж сонгууль болохоос таван сарын өмнө тэрээр өрсөлдөөн хоорондын зайг нэг хувь хүртэл бууруулж чадлаа.

Өнөөдрийн байдлаар Б.Обамаг сонгогчдын 45 хувь нь дэмжинэ гэсэн бол М.Ромниг 44 хувь нь дэмжихээ илэрхийлсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.