2012.06.05
Бие даагч таван хүн нэр дэвших эрхээ хасуулжээ
-НИТХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс хэд нь нэр дэвшигчдээ бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна вэ?
-Нийслэлийн сонгуулийн хороо 8 нам, 2 эвсэл нийт 10 субьектээс ирсэн 345 нэр дэвшигчийн материал ирсэн. Эдгээр материалыг хянаж үзээд хуулийн дагуу бүрдүүлээгүй зарим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Гэхдээ энэ тохиолдолд нам, эвслүүд зөрчлөө арилгаад дахин бүртгүүлэх эсвэл өөр хүн нэр дэвшүүлэхээр 46 хүний материал буцаж нөхөж ирээд байна.
-Хэдэн бие даагчдаас зарим нь нэр дэвшигчийн үнэмлэхээ авч чадсангүй. Ямар зөрчилтэй байсан юм бол?
- НИТХ-ын сонгуульд 9 бие даагч нэрээ дэвшүүлснээс 4 нь хуулийн дагуу бичиг баримт бичгээ үнэн зөв бүрдүүлсэн учир нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Нэр дэвших эрхээ хасуулсан хүмүүсийн хувьд голдуу 201 хүнээр гарын үсэг зуруулах дээр зөрчил гаргасан. Хэдийгээр гарын үсэг цуглуулах тоо багассан хэдий ч нэг хүнээр хоёр дахин гарын үсэг зуруулсан гэх мэт зөрчил гаргасан.-Саналын хуудсанд бичигдэх нэрс хэзээ болж, СЕХ-нд хүргэгдэх вэ?
-Нам, эвслээс нэр дэвшигч нас барсан, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Нийслэлийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 20 хоногийн өмнө ирүүлж бүртгүүлж болно. НИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 8 гэхэд НИТХ-ын сонгуулийн нэр дэвшигчид бүрэн дуусч, сонгуулийн саналын хуудсанд бичигдэх нэрс бэлэн болж, СЕХ-нд хүргүүлнэ. НИТХ-ын сонгуулийн саналын хуудас УИХ-ын сонгуулийн хуудас хоёр нэг саналын хуудасны хоёр талд байх ёстой юм.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.