2012.05.28

Д.Ганхуяг гишүүн дараагийн парламентад ажил үлдээв

2009 онд дэлхийн зах зээлийн нефтийн бүтээгдэхүүний үнээс хамааруулаад онцгой албан татварыг хэлбэлзүүлэх эрхийг Засгийн газарт өгсөн. Өнөөдрийн байдлаар онцгой албан татварыг бүгдийг нь тэглэсэн. Манай улсын хэрэглээнд жилд нэг сая тонн шатахуун нийлүүлэгддэгээс 60 орчим хувь нь дизель түлш байгаа юм. Үүний дийлэнх хувийг бөөний худалдаагаар уул уурхайн салбарт нийлүүлж байгаа аж. 


Үүнд үндэслэн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өнөөдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Гишүүн хуулийн төслийг УИХ-ын ирэх намрын чуулганаар яаралтай батална гэж найдаж буйгаа хэлсэн. Хууль батлагдсанаар жилд 100 орчим сая төгрөг хэмнэх боломжтой аж.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.