2012.05.22
Донорын хуулийн төслөөр гишүүд маргалдав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн дунд маргаан өрнөлөө.
УИХ-ын Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Очирбат нарын дунд өрнөсөн маргаан нь донорын урамшууллыг нэмэх асуудал байв. Тодруулбал, Хуулийн төсөлд 1999 оны үеийн үнэлгээгээр доноруудыг урамшуулж буйг халахаар тусгасан бөгөөд цусаа өгсөн донорт өгөх мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг оруулсан байсан юм. Д.Очирбат гишүүн “цусаа өгсөн доноруудад 10-20 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байх хэрэгтэй. Урамшуулал хангалтгүйгээс цусны төв цусны дутагдалд байнга ордог. Цэргийн анги, оюутны байр, үйлдвэр, аж ахуйн газраар орж цус авахад хүрдэг. Иймд урамшууллыг нэмэх ёстой” гэв. Харин С.Ламбаа гишүүн “Урамшууллыг ингэж өндөр тавих юм бол өвчтэй, эрүүл янз бүрийн хүмүүс, бүр гудамжны хүмүүсч цусаа өгөх гэж ирэх болно. Тэгж болохгүй. Одоо ч гэсэн 100 хүн цусаа өгөхөд 40 нь л эрүүл, шаардлага хангадаг. Үлдсэн 60 хүний цус шинжилгээгээр шаардлага хангадаггүй тул асгахаас аргагүй болдог. Цусаа өгсөн хүнд унааны зардал 5000 төгрөг өгдөг” гэсэн нь Д.Очирбат гишүүний дургүйг хүргэсэн бололтой Эрүүл мэндийн сайд байсан хүн яагаад хуулийн төслийг эсэргүүцээд байгаа юм бэ хэмээн бухимдлаа.
С.Ламбаа гишүүн өөрийн байр сууриа бат хамгаална гээд дурын эрүүл мэндийн шаардлага хангаагүй хүн цусаа мөнгөөр өгөх гэж ирнэ. Эмнэлгийн шинжилгээний урвалж, бодис үнэтэй. Тэгээд ч 20 мянган төгрөгийн урамшуулал хуульд оруулбал авлагагүй сайн дурын донор гэдэг мөн чанар алдагдана гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.