Н.Энхбаярын охиныг ажлаас нь халсан гэж
2008.01.01

Н.Энхбаярын охиныг ажлаас нь халсан гэж

www.24tsag.mn болон www.times.mn зэрэг сайтуудад МАХН-ын дарга Н.Энхбаярын охин Э.Бямбадуламыг ажлаас нь халсан тухай мэдээлсэн байсан. Харин энэүү мэдээллийг эсрэг Азийн хөгжлийн банкнаас мэдэгдэл гаргажээ.

Нийтлэлийг эргүүлэн татаж залруулга хийх тухай
Миний бие Азийн хөгжлийн банк (АХБ)-ны нэрийн өмнөөс танай мэдээллийн сайтан дээр 2012 оны 5 дугаар сарын 11-ны өдөр гарсан ноён Н. Энхбаярын охин нь АХБ-нд ажиллаж байсан гэх буруу ташаа дараах мэдээллийг оруулсан “Н.Энхбаярын охин Э.Бямбадуламыг аавых нь хэргээс болж ажлаас нь халжээ” гарчиг бүхий нийтлэлийг нэн даруй эргүүлэн татаж залруулга хийхийг шаардаж байна. Уг нийтлэлд “Учир нь Н.Энхбаярын том охин Э.Бямбадулам Азийн хөгжлийн банкинд ажиллаж байжээ.

Гэтэл танай аав нь авлигалын хэргээр шалгагдаж эхлээд яллагдагчаар татагдлаа гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл тарж байна. Азийн хөгжлийн банкны удирдлага манайх олон улсын байгууллага учир ажиллаж буй хүмүүс авлигалаас ангид байх ёстой гэсэн дүрэм журамтай. Танай ааваас болоод манай байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлж мэдэх юм гэсэн эелдэгхэн тайлбараар Э.Бямбадуламыг ажлаас нь чөлөөлсөн сурагтай. Ийнхүү Н.Энхбаярын хэрэг охиныг нь ч ажилгүй болголоо.” – хэмээн худал мэдээлэл оруулжээ.

Э.Бямбадулам гэдэг нэртэй хүн АХБ-нд урьд нь хэзээ ч ажиллаж байгаагүйг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай байгууллагын бүх мэргэжилтэн, ажилтан нарын нэр, албан тушаал, холбогдох хаяг нь олон нийтэд нээлттэй байдаг бөгөөд АХБ-ны вэб хуудас www.adb.org дээр байршуулсан байдаг. Бид байгууллагын ерөнхий мэдээлэл, бүтэц зохион байгуулалт, төслүүд болон явуулж буй аливаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгадаг.

Бид хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс гаргаж буй үндэс суурьтай, баталгаатай ямарваа нэгэн судалгаа, сурвалжлагыг хөхүүлэн дэмждэг бөгөөд мөн танай байгууллагыг хэрэгцээтэй мэдээллээр хангаж өгөхөд бэлэн байна. Бид танай хэвлэл мэдээллийн байгууллагыг уг ташаа мэдээлэл бүхий нийтлэлдээ дээр дурьдсан үндэслэлүүдийг дурьдан залруулга хийж, нийтлэлийг вэб хуудаснаасаа эргүүлэн татахыг шаардаж байна.

Хүндэтгэсэн,гарын үсэг

Роберт Шоэллхаммэр

Захирал бөгөөд Суурин төлөөлөгч
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.