2012.04.20
Шатахууны үнэ буурлаа
Энэ оны 1 дүгээр сарын 6-нд Улаанбаатар хотод шатахууны үнэ нэр төрлөөр литр тутамдаа 235-260 төгрөгөөр огцом өсч нийгэмд багагүй шуугиан дэгдээсэн. Үүнийг дагаад удалгүй 1 дүгээр сарын 12-ноос орон нутаг дахь шатахууны үнэ мөн өссөн билээ. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч компаниуд үнэ өсгөсөн шалтгаанаа ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байсан бөгөөд валютын ханш буурсан тохиолдолд шатахууны үнэ буурах боломжтой гэж мэдэгдэж байсан.
Улмаар 1 дүгээр сарын 20-нд валютын ханш оны эхэн үеэс буурсан тул шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр бууруулсан. Харин энэ удаа “НИК”, “Петровис”, “М ойл” зэрэг компаниуд өөрийн Улаанбаатар хот дахь зарим ШТС-уудаараа дизелийн түлшийг литрийг нь 1700 төгрөгөөр энэ сарын 16-ны өдрөөс эхлэн худалдаалж байна. Гэвч ихэнх шатахуун худалдаалдаг компаниудын үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй байна.
Хэрэв дизелийн түлшний үнэ цаашид буурвал удахгүй эхлэх уул уурхай, газар тариалан, зам, барилга байгууламжийн ид ажлын үе эхлэхэд таатай нөхцөлийг бий болгох сайн талтай юм. Өнгөрсөн нэгдүгээр сард А-80 автобензиний үнэ баруун бүсэд дунджаар 200 төгрөг, хангайн бүсэд 214 төгрөг, төвийн бүсэд 172 төгрөгөөр, зүүн бүсэд 270 төгрөгөөр тус тус нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар: Баруун бүсэд 166 төг
Хангайн бүсэд 170 төг
Төвийн бүсэд 129 төг
Зүүн бүсэд 190 төгрөгөөр тус тус үнэ буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны 1 дүгээр сард А-92 автобензин орон нутагт дунджаар 250-260 төгрөгөөр, Улаанбаатар хот болон төвийн бүсэд 210-260 төгрөгөөр нэмэгдэж байсан бол эргээд 150-280 төгрөгөөр буурчээ.
Тухайлбал Баян-Өлгий аймагт А-92 автобензиний үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр буурсан бол өнгөрсөн саруудад Завхан, Орхон аймаг, Улаанбаатар хотод 280 төгрөгөөр буурсан дүн мэдээ байна.
Дашрамд дурдахад өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад уул уурхай, газар тариалангийн салбарт ашиглах дизель түлшний хэмжээ 1.8 дахин нэмэгдэх захиалгатай байгаа бөгөөд энэ сарын байдлаар компаниудын шатахууны нөөц сарын дундаж хэрэглээний хэмжээнд байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.