2012.04.19
Банкуудыг брокерын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёр жилийн өмнө батлагдсанаар арилжааны банкууд үнэт цаасны зах зээлд оролцох боломжтой болсон. Үүний дагуу хэд хэдэн банк хөрөнгө оруулалт, брокер дилерийн компани байгуулаад байсан юм. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн 2012 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар арилжааны банкуудын брокерын үйл ажиллагаа эрхлэхийг болиулсан байна.
Банкны тухай хуулийн 6.2-т банк болон түүний хараат, охин компанийн эрхлэх тусгай үйлчилгээг зааж өгсөн байдаг. Түүнд санхүүгийн зөвлөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зөвлөх, андеррайтер, кастодиан, факторингийн үйлчилгээг банкууд эрхлэхийг зөвшөөрсөн. Харин СЗХ-ноос 2011 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 45 дугаар тогтоол гаргаж, “Банкны тухайн хуулийн 6.2-т заасан үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг баталжээ. Мөн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр дээрх тогтоолдоо 1.11 гэсэн нэмэлт хэсгийг оруулсан бөгөөд түүнд “1.11.1. Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс зуучлан худалдах, худалдан авах” гэсэн заалт оруулжээ.
Энэхүү нэмэлт заалтыг эсэргүүцэн Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ц.Бүрэнжаргал СЗХ-ны дэргэдэх Хяналтын зөвлөлд гомдол гаргасан байна. Хяналтын зөвлөлөөс гомдлыг авч хэлэлцээд дээрх нэмж оруулсан 1.11 гэсэн хэсгээс 1.11.1 дэх заалт буюу Үнэт цааны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс зуучлан худалдах, худалдан авах гэдгийг хүчингүй болгожээ. Ингэснээр банкуудын дэргэдэх компаниуд үнэт цаасны арилжаа хийх эрхгүй болж байгаа юм.
Одоогоор Худалдаа хөгжлийн банк болон “Голомт” банк нь хөрөнгө оруулалт, брокер дилерийн чиглэлээр ажиллах охин компани байгуулсан. Тэдний байр суурь ямар байгаа талаар “Ти Ди Би Капитал” компанийн Гүйцэтгэх захирал О.Орхоноос тодруулахад, “Бид хуулийн дагуу ажиллаж байна. Банкны тухай хуульд банкны байгуулсан охин компаниуд ямар үйл ажиллагаа эрхлэхийг тодорхой заасан байдаг.
Мөн Банкны тухай хуулийн 6.2.7-д харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ гэсэн заалт бий. Үүний дагуу СЗХ-ноос журам гаргасан. Ганцхан брокер гэсэн үг байхгүй болохоор биднийг брокерийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэж зарим хүмүүс яриад байгаа. Бидний хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй” гэсэн юм.
Ийнхүү СЗХ-ны дэргэдэх Хяналтын зөвлөлийн тогтоол нэлээд маргаан дагуулж мэдэхээр байгаа юм. Хяналтын зөвлөлийн шийдвэр нь эцсийн шийдвэр бөгөөд банкуудын дэргэдэх компаниудын зүгээс шүүхэд хандаж магадгүй бололтой.

Нийтлэлч
С.Болд-Эрдэнэ
С.Болд-Эрдэнэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.