Тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлнэ
2012.03.23

Тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлнэ

Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын хүн ам 1,5 саяд хүрсэн. Энэ нь нийт иргэдийн 60 хувь буюу жилд 220 сая зорчигч, өдөр тутам 600 гаруй мянган зорчигч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа.

Хүн амын өсөлттэй уялдуулан хотын иргэдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц автозамын сүлжээ, сайн дэд бүтэц, нийтийн тээврийг оновчтой хөгжүүлэх шаардлага бий болж байна. Иймд хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, нийтийн тээврийг олон улсын түвшинд хүрсэн шуурхай, аюулгүй, тохилог, багтаамж ихтэй тээврийн хэрэгслээр хангах шаардлага бий.

Азийн хөгжлийн банктай хамтарч "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн хүрээнд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.