Троллейбус таваар нэмэгдэнэ
2009.10.26

Троллейбус таваар нэмэгдэнэ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ой, Нийтийн тээврийн газрын
40 жилийн ойтой давхцаж байгаатай холбогдуулан Нийтийн тээврийн газраас 40 бүтээлч ажил хэрэгжүүлж байгаагэнэ.Тухайлбал, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн паркийг шинэчилж 400 шинэ автобус үйлчилгээнд гаргасан байна.

Парк шинэчлэл хийсэнтэй уялдуулан автобусны 12 шинэ чиглэлийг нээсэн. Мөн анх удаа автобуснуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, зориулсан ялгах тэмдэг бүхий тусгай суудлыг бий болгожээ. Түүнчлэн автобусны буудлыг автоматаар зарлах санамж бүхий орчин үеийн төхөөрөмжийг 300 автобусанд байрлуулжээ. Энэ онд Москва хотын Тээвэр холбооны байгууллагатай хамтран таван троллейбус угсарч.үйлчилгээнд оруулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.