Бүх өвчнийг анагаах шидтэй цахим эм
Хүний арьсны доод хэсэгт бичил схем байрлуулж, өвчин анагаах санаа дэндүү уран зөгнөл мэт санагдах үе саяхан байсан ч тун удахгүй бодит зүйл болон хувирах гэж байна. Хүний махбодид эмчилгээний зориулалт бүхий цахим чип суулгаж өгөх туршилт амжилттай болсон талаар АНУ-ын эрдэмтэд мэдэгдлээ. Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтэд 15 жилийн турш ийм туршилт хийсэн. Тэд 65-70 насны долоон эмэгтэйд чип суулгаж өгсөн талаар мэдээлсэн байна. Эдгээр эмэгтэйчүүд ясны эд, эсийн өвчтэй байсан бөгөөд эрдэмтэд алсын зайнаас хэр хэмжээний эм уухыг хянаж чадсан гэнэ. Юутай ч эсрэг нөлөөлөл ажиглагдаагүй учир энэ нээлт нь анагаах ухаанд хувьсгал авчирна гэж эрдэмтэд үзэж байна.
Хүний арьсан дор суулгаж өгөх тэрхүү чипийн тусламжтай өөр төрлийн өвчнийг ч анагаах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд эдгээр өвчний дотор хавдар багтжээ. Тэрхүү чип нь гурвыг харьцах таван мм-ийн буюу хүний хумсны дайны хэмжээтэй юм.
Шинжлэх ухааныг орчин үеийн компьютерийн технологитой хослуулахад эрдэмтэд нэлээдгүй амжилтад хүрээд байгаа. Саяхан Английн эрдэмтэд хүний ходоодонд орж байгаа бүх зүйлийг хяналтдаа байлгах чип бүтээсэн талаар мэдээлж байсан юм.