
ХҮН НАМ ЗАСАГТ ОРООД ЮУ ХИЙВ: Шадар сайд Т.Доржхандын хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа
Түүний хийсэн бөгөөд хийсээр яваа, нэрийн хуудас болсон том ажил бол Эрчим хүчний шинэчлэл юм.
ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ
Хамтарсан ЗГ-аас Эрчим хүчний салбарт реформ хийхээр үндэсний хороо байгуулсан. Шадар сайд Т.Доржханд Эрчим хүчний реформын Үндэсний хороог ахалж, Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргаж, эдийн засгийн тулгуур салбарыг бие даасан, хөгжлийг боймлогч бус тэргүүлэгч түвшинд хүргэх, цаашлаад эрчим хүч экспортлогч улс болох зорилго бүхий шинэчлэлийг удирдаж байна.
Эрчим хүчний реформын хүрээнд:
- 2025-2030 онд Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах
- 2030-2040 онд Эрчим хүч экспортлогч улс болох
- 2040-2050 онд Цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч улс болох зорилго тавин ажиллаж байна.
Эрчим хүчний реформын үндэсний хороо эрчимтэй ажиллаж Европын сэргээн босголт хөгжлийн банк (1 тэрбум ам.доллар), Арабын орнууд болон АНУ-ын UPC renewables (2 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт татах хэлцлүүдийг амжилттай гүйцэтгэв.
Хятад руу эрчим хүч экспортлох хэлэлцээг эхлүүлэв. Мөн эрчим хүчний салбарт засаглал, бүтцийн өөрчлөлт хийх зураглалаа тодорхойлж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрүүдийг бий болгохоор эрчимтэй ажиллаж байна.
ГАДААДЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАВ
Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлд Шадар сайд Т.Доржханд онцгой анхаарал хандуулан ажиллаж, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын том хөрөнгө оруулагчидтай уулзалт, хэлэлцээрүүдийг тасралтгүй хийж ирэв.
Мөн оруулалтын орчныг сайжруулахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.
ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ЕРТӨНЦӨД МОНГОЛЫГ ДАХИН ТАНИУЛАВ
Тэрбээр Давосын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын засгийн газрыг төөлөөлөн оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломжуудыг дэлхийд сурталчилж, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд идэвхийлэн ажилласан.
Цаашлаад Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн бодлого тодорхойлогчдын хурал, уулзалтуудад Монгол Улсаа төлөөлөн оролцож, барууны хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарч ажиллав.