
2024.10.05
Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар мөрийн хөтөлбөрийг маань сонирхон судалж, уулзалтуудад цаг заваа гарган хүрэлцэн ирсэн нийт иргэддээ баярлалаа.
Өнгөрсөн дөрвөн жилд УИХ, Засгийн газраас өнөөгийн Улаанбаатарын маш том эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн. Шинэ гараа эхлүүлэх боломж нээгдсэн гэсэн үг. Саяхан тэрбумаар яригдаж байсан төсөвтэй, төсвийн орлого л суурь болж байсан бол шинэ эрхзүйн орчноор 66 хуульд өөрчлөлт оруулж, эдийн засгийн маш олон төрлийн сонголтыг хийх болсон. Жишээ нь, нийслэл бонд гаргаснаар олон хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалтаа хийх боломжтой болсон.