
Б.НАЙДАЛАА: ЧУУЛГАНААР ОРЖ ИРЭХ ШИНЭЧЛЭЛИЙН ТОМ ХУУЛИУДАД ХҮН НАМ ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛНА
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн 2025 оны хаврын чуулганы анхны хуралдаан өчигдөр /2025.03.24/ боллоо.
Өнгөрсөн намрын чуулганы хуралдаанаар хэрхэн ажилласан талаараа дүгнэж ярилцсанаас гадна УИХ дахь ХҮН намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Үүрцайх одоо эхэлж буй хаврын чуулганы хугацаанд хэрхэн ажиллах төлөвлөгөө, тулгамдсан асуудал, бүтэц, зохион байгуулалтын асуудлаар танилцуулга хийлээ. Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын салбарт хийгдэж буй шинэтгэлийн бодлогын талаар танилцуулж, гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаа хэлэхдээ “Энэ хаврын чуулганаар өнгөрсөн намрын чуулганыг бодвол илүү чухал чухал шинэчлэлийн зарчимтай том хуулиуд орж ирнэ. Тиймээс ХҮН намын зөвлөлийн гишүүдийн зүгээс маш их анхаарч ажиллана. ХҮН намын зөвлөлийн хувьд хаврын чуулганаар орж ирэх хуулиудад хууль зүй болон нийгэм, эдийн засаг талаас нь бодитой дүгнэлт өгөх нь маш чухал байна. Энэ асуудал дээр зөвлөхүүд болон ажлын албаныхан маань маш идэвхтэй ажиллахаар боллоо.” гэжээ