ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, үйл ажиллагаатай танилцлаа
2025.03.21

ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, үйл ажиллагаатай танилцлаа

Өчигдөр /2025.03.20/ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, УИХ-ын даргын 42-р захирамжаар байгуулагдсан “ХАА-н үйлдвэржилтийг дэмжих бодлогын ажлын хэсэг”-ийн гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон харьяа байгууллагууд Дархан-Уул аймагт ажиллалаа.

Байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн М.Мандхай, П.Батчимэг, Р.Батболд, М.Ганхүлэг, Б.Найдалаа нар ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын ажил үйлчилгээ, холбогдох асуудлаар санал солилцов.