С.Одонтуяагийн тушаалаар байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа
2025.03.11

С.Одонтуяагийн тушаалаар байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн тушаалаар байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөл 11 эрдэмтэн, судлаачийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 

Өнөөдрийн хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажил болон ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн хийсэн уурын болон усан халаалтын 136 зуухны судалгааны тайланг танилцуулан, Ажлын албанд ирсэн агаарын бохирдлыг бууруулах шинэ технологи, шийдлүүдийн талаар мэдээлэл өгч, эрдэмтэн судлаачдын санал шүүмжлэлийг сонссон байна.

Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

  • Шинжлэх ухааны профессор, Академич Х.Энхжаргал
  • ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичиг, профессор Ж.Цэен-Ойдов
  • МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва
  • Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан
  • МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш, профессор Б.Батжаргал
  • МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн, Ногоон Эрчим хүч инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Баясгалан
  • МУИС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Э.Пүрэвдалай
  • Физикийн ухааны доктор, Монголын ус, цаг уурын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаяр
  • ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр
  • “Эрчим Инженеринг” ХХК-ийн захирал М.Батболд
  • “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү