Дархан хотын алслагдсан тосгонд төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдлээ
2025.02.27

Дархан хотын алслагдсан тосгонд төрийн үйлчилгээний нэгдсэн төв нээгдлээ

Цахим аймаг болгох зорилтын хүрээнд хоёр аймаг сонгосны нэг нь Дархан-Уул. Улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд жишиг болсон бүтээн байгуулалт болох төрийн үйлчилгээний төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан оролцлоо.

Аймгийнхаа 3-р багт орших энэхүү төв ашиглалтад орсноор иргэдэд төрийн үйлчилгээ илүү ойртож, дата мэдээллийн бааз суурь бүрдэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах гээд олон давуу талууд бий болж байна.


Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд:

  • -Төрийн 9 байгууллага
  • -Төвийн бүсийн смарт сургалтын танхим
  • -Банк
  • -Эмийн сан

зэрэг иргэдийн амьдралд өдөр тутам хэрэг болдог бүх төрлийн төрийн үйлчилгээ төвлөрчээ. Тосгоны иргэд маань энэ бүх үйлчилгээг Дархан хотын төв орж авах шаардлагаггүй гэрийнхээ хажуугаас авах боломж бүрдлээ.
Цаашид энэ төв нь зөвхөн Дархан хот төдийгүй Төвийн бүсийн мэдээлэл солилцооны төв болох боломжтойг салбарын сайд онцолсон юм.