103 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2024.07.30
Эрүүл мэнд

103 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж, улсын төв 1,2, 3-р эмнэлгийн дараа эрэмбэлэгддэг цэргийн төв эмнэлгийнхээ ажилтан албан хаагч, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж танилцлаа.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон ахмад дайчид, тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадууд, тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ БЗД, Налайх, Багахангай дүүргийн ард иргэдэд давхар хүрч үйлчилж байна.
Цэргийн төв эмнэлгээр жилдээ 100 мянга гаруй хүн үйлчлүүлдэг. Энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна.
Батлан хамгаалах салбарын эрүүл мэндийн манаанд тасралтгүй хүчин зүтгэж яваа эмнэлгийнхээ нийт ажилтан албан хаагч, эмч мэргэжилтэнгүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр цаашид анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ