Үндэсний Батлан хамгаалах их сургууль 103 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
2024.09.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Үндэсний Батлан хамгаалах их сургууль 103 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний Батлан хамгаалах их сургууль 103 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Миний бие нэгэн цагт энэ сургуулийн сонсогч байж аавын олон хүүхдүүдтэй алхаа нийлүүлэн суралцаж байснаараа үргэлж бахархаж явдаг билээ. Манай сургууль бол ДЭЛХИЙН МОНГОЛ ЦЭРЭГ бэлтгэх гал голомт нь. Энэ сургуулийн сонсогч бүр ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭН ДЭЭДЭЛДЭГ, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй эх орны хүү болон төлөвшиж,, цэргийн эрдэмд төгс боловсрон төгсдөг байх учиртай. Тиймээс

- ҮБХИС-ийн сургалтын тогтолцоог шинэчлэн сайжруулах
- Материаллаг баазыг бэхжүүлэх
- Багшлах бүрэлдэхүүнийг чадавхжуулахад онцгой анхаарч ажиллана.

ҮБХИС-ОЮУНЛАГ ОФИЦЕР АХЛАГЧ, ДЭЛХИЙН МОНГОЛ ЦЭРЭГ БЭЛТГЭХ ДЭГ СУРГУУЛЬ НЬ БАЙХ БОЛНО.

ШИНЭ МЭДЭЭ