ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗАВ
2024.04.25
Орон нутгийн хөгжил

ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗАВ

Мөнхцаст Алтайн нурууны салбар уулс болох Хархираан уулсынхаа өвөр бэлд нутаглах хөдөлмөрч Тариалан сумын иргэдтэйгээ АН-ын ҮБХ-ны гишүүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг, АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч асан Б.Түвшин нарын хамт уулзах завшаан олдов.

Эдийн засгийн голлох салбар нь нүүдлийн мал аж ахуй, уламжлалт газар тариалан юм. Газар нутгийн хувьд уул, гүвээ толгод, тал хээр хосолсон учир мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тун тохиромжтой. Энэ боломжийг ч тус сумын иргэд маш сайн ашигладаг.

Гэвч сумын иргэдийн өмнө тулгамдаж буй нэг том асуудал байна. Аймгийн төвтэй ойрхон хэдий ч төв замтайгаа өнөөдрийг хүртэл хатуу хучилттай замаар холбогдож чадаагүй. Тариалан сум нь төв замтай хатуу хучилттай замаар холбогдчихвол сумын хөгжил болон иргэдийн амьдралд маш том дэмжлэг болно гэдгийг онцлов. Хуралд идэвхтэй оролцсон хөдөлмөрч, хүнлэг “ТАРИАЛАН” сумын иргэддээ баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ