Girls in ICT энэ жилийн арга хэмжээ “Манлайлал” уриан дор зохион байгуулагдлаа
2024.04.17
Гадаад харилцаа

Girls in ICT энэ жилийн арга хэмжээ “Манлайлал” уриан дор зохион байгуулагдлаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагa нь 2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард Girls in ICT буюу охидыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн тусламжтай чадавхжуулах зорилготой арга хэмжээг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил дэлхийн хэмжээнд “Манлайлал” уриатайгаар тэмдэглэж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй охид хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь тулгамдсан асуудлыг мэдээллийн технологи ашиглан шийдэх, бодит санал санаачилга, шийдэл гаргахад чиглүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан охидын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбартаа манлайлах, улмаар хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ