delgersaikhan@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.04.04
Орон нутгийн хөгжил
Хот, хөдөөгийн сэргэлт ажлын хэсгийн 15 дугаар хуралдааныг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрт 2024 онд “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжих замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа тэлэхэд чиглэсэн төсвийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Өнөөдрийн /2024.03.29/ хуралдааНЫГ Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулж, 16 яамны дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх, 21 аймгийн ЗДТГ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон холбогдох яам агентлагийн мэргэжилтэнгүүд оролцлоо.Хуралдаанаар 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн ажлын тайлан болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, шилжилт хөдөлгөөн, боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хот хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах ажлыг эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар танилцууллаа.
Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгжрэлийг бууруулна.
Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулна.
Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнсний дотоодын хэрэгцээг ханган, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.
ШИНЭ
МЭДЭЭ
“Түгжрэл бол дан ганц замын түгжрэлийн асуудал биш энэ бол Эдийн засгийн түгжрэл” юм
2024.05.01
Мандах сумаас "Алтан ботго"-ны эзэд тодорлоо
2024.04.19
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа
2024.04.18
"БОРЖИГИН СУДЛАЛ-ГОВЬСҮМБЭР 30" Эрдэм шинжилгээний хурал боллоо
2024.04.13
УЛААНБАДРАХ, ХАТАНБУЛАГ, ХӨВСГӨЛ СУМДАД АЖИЛЛАЛАА
2024.04.11
Хот, хөдөөгийн сэргэлт ажлын хэсгийн 15 дугаар хуралдааныг зохион байгууллаа
2024.04.04
Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг танилцууллаа
2024.04.03
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина
2024.04.03
Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төслийгнэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр тогтлоо
2024.03.27
ЭРДЭНЭ, ӨРГӨН, МАНДАХ, САЙХАНДУЛААН СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.03.26
Замын-Үүд боомтыг өргөтгөх дэд бүтцийн бүтээн байгуулалт дуусч, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ
2024.03.26
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024.03.25
Ерөнхий сайд Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцаж байна
2024.03.25
Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байна
2024.03.12
ДОРНОГОВЬ АЙМГИЙН АЛТАНШИРЭЭ, ДЭЛГЭРЭХ, ИХХЭТ СУМДАД АЖИЛЛАВ
2024.03.12
АЛТАНШИРЭЭ, ДЭЛГЭРЭХ, ИХХЭТ СУМД РУУ УЛС, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ТУСЛАМЖ, ДЭМЖЛЭГИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
2024.03.11
Б.Дэлгэрсайхан:Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
2024.02.29
ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛЧИН ТҮМЭНД 50 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ
2024.02.26
ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН ГОВЬСҮМБЭР-ДОРНОГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.02.22
Говийн 4 аймгийн Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ахалж ажиллана
2024.02.19