МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.03.22
Хууль, эрх зүй

Ц.Сандаг-Очир: Цэцийн гишүүн ёс зүйн хариуцлага тооцдог байх хэрэгтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Хуулийн төслийг дэмжиж байна тэгэхдээ тодруулах зүйлүүд байна аа 5 дугаар зүйл дээр 5.2.1 Цэцийн гишүүнээр томилохыг хориглоно гээд төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн томилох үедээ 65 хүрээгүй байх ёстой тэгэхдээ өнгөрсөн хугацаанд насны хязгаар хэтэрчхээд хуулиар зохицуулаагүй явсан нь хууль зөрчсөн тохиолдол гарч байсан. Томилох үед нь насны хязгаар хүрээгүй. бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад насны хязгаар хүрчихсэн тохиолдолд яах юм энэ бас хуулийн цоорхой үүсдэг юм байна лээ. Үүнийг тодорхой болгож өгөх үү? 

Хоёрдугаарт 19.2 дээр Цэцийн гишүүний хариуцлага дээр энэ 3 хууль буюу Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль, Нийтийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх энэ гурван холбогдох үүрэг хязгаарыг дагаж мөрдөнө гэсэн заавал энэ. 3 хуулийг бусад Цэцийн гишүүд ч бүх хуулийг дагаж мөрдөх ёстой биз дээ? Энэ 3 хуулийг заавал тодорхой үүрэгжүүлж байгаа нь ямар учиртай юм бэ? 

Гуравдугаарт хүний эрхийг хамгаалах хангах дээр дэвшил гарч байна гэж харж байна. Иргэн хүн Цэцээр Үндсэн хуулиар олгогдсон асуудлаа шийдвэрлүүлэх боломж гарч ирж байна гэж харж байна. 24.1 дээр Цэцийн гишүүнийг эргүүлэн татах. Цэцийн дарга гишүүн нь хууль зөрчвөл, эрүүгийн хууль гээгүй шүү, бүх хууль зөрчсөн тохиолдолд энэ нь нотлогдлоо гэхэд Эргүүлэн татах асуудлыг Цэц дээр ярих нь байна шүү дээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ёс зүйн асуудал. Цэцийн гишүүнд нэг их айхтар Эрүүгийн хууль, Авлигын хуульд татагдаад явах асуудал ховор байх. Харин Цэцийн гишүүдийн ёс зүйгүй үйлдэл гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал энэ чинь өөрөө  Монгол төрийн нэг институт үүнийг дагаад төрд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Өмнө жил Онгоцон дотор ямар асуудал боллоо, саяхан ажлын байран дээр архи дарс хэрэглээд явж байна гээд энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал. Энэ тохиолдол хэвээрээ хадгалагдаад үлдэж байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй нь ээ эргүүлэн татах асуудал хөндөгдөхгүй байна. Өөр ямар нэгэн хариуцлагын асуудал байхгүй юм уу? Захиргааны хариуцлага, ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал. Бид өмнө жил Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг баталсан. Төрийн дунд буюу захиргааны албан хаагчид төрийн албаны ёс зүйн тухай хууль яриад байдаг харин Цэцийн гишүүд дээр ёс зүйн асуудал зөрчил гарвал яах юм. Энэ чинь эсрэгээрээ эрүүгийн хууль, авлигын хуультай холбогдсоноосоо илүү төрийн иргэнд уур бухимдлыг хүргэсэн асуудал. Үүн дээр энэхүү хуулиар ямар зохицуулалт оруулсан бэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ҮХЦтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ