МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Налайх дүүргээс "Улсын аварга фермер" тодорлоо
2024.02.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Налайх дүүргээс "Улсын аварга фермер" тодорлоо

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр Налайх дүүргээс “Улсын аварга фермер” төрөн гарлаа. Засгийн газраас олгож буй энэхүү эрхэм хүндтэй шагналыг 1 дүгээр хорооны малчин Төрөөхааны Бекетийн гэр бүл шалгарсан юм.

Тэрбээр 2007 оноос одоог хүртэл мал аж ахуйн салбарт ажиллаж буй бөгөөд улс, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, 2016 оноос үхрийн эрчимжсэн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Сүүний чиглэлийн үхэр өсгөж, дүүргийн хүн ам, сургууль цэцэрлэгийг сүү сүүн бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган ирсэн Т.Бекетийнх зуны улиралд өдөрт 200-300 литр сүү авдаг бол, одоогоор өдөрт 100 орчим литр сүү авч буй аж. Мөн өнгөрсөн хугацаанд хороо дүүрэгтэйгээ хамтран ажиллаж, зорилтот бүлгийн өрхөд малын ашиг шимээс хувь хүртээх сайн үйлсийг хийж, шаардлагатай өрхөд малын гаралтай хоол хүнсээр хандив тусламж үзүүлээд байна.

"Улсын аварга фермер" Төрөөханы Бекет. Олон жил мал маллахдаа хороо дүүрэгтэй хамтран ажиллаж хорооны зорилтот бүлгийн өрхөд малын ашиг шимээс хувь хүртээж сайн үйлсийг хийж, дүүргийн айл өрх болон иргэдэд малын гаралтай хоол хүнс, хандив тусламж үзүүлдэг бахархалт гэр бүл юм.

ШИНЭ МЭДЭЭ