МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.01.15
Улстөр

Ц.Сандаг-Очир: Төрийн хэмнэлтийн хуулиар 2022 онд 400 тэрбум, 2023 онд нэг их наяд төгрөг хэмнэнэ гэсэн. Энэ биелэсэн үү?

Ц.Сандаг-Очир: Төрийн хэмнэлтийн хуулиар 2022 онд 400 тэрбум, 2023 онд нэг их наяд төгрөг хэмнэнэ гэсэн. Энэ биелсэн үү?

Төрийн хэмнэлтийн хуулийг 2022 оны 04-р сард баталж, төрийн байгууллагуудын дарга нар том оврын жийп машин хот дотор унахыг хориглох, гадны томилолтуудад их хэмжээний төсөв зарлагаддаг байдлыг хориглох гэх мэт хэмнэлтүүд хийж эхэлсэн юм. Тэгвэл жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн уг төслөө нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж иржээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-очир: 

-Анхнаасаа энэ хуулийг сайн тооцоололгүй оруулж ирсэн. Амьдралын үнэнд гүйцэгдээд дахиад өөрчлөх гэж байна. Тооцооллоор 2022 оны сүүлийн хагаст 400 тэрбумын хэмнэлт, 2023 онд нэг их наядын хэмнэлт үүсгэнэ гэж байсан. Энэ хэмнэлтээ хийсэн үү? Эерэг болон сөрөг нөлөө нь юу байв. Сөрөг нөлөө ч байсан шүү дээ. Дүгнэсэн зүлй байна уу, үгүй юу?

Алсын 3 дүүргийн тамгын газрыг машингүй болгочихоод л байж байгаа шүү дээ. Мал тоо тооллого гээд явах гэхээр машин байхгүй. Төрийн өмчит компаниуд нь машинаа өгөхгүй. Төрийн ажлыг яаж явуул гээд байгаа юм бэ. Алслагдсан бүс нутгуудад ялгаатай оруулж ирэх хэрэгтэй шүү дээ.

Уг нь гол зорилго нь төрийн өмчийн компаниуд дээр үүссэн хэрэгтэй хэрэггүй орон тоо, түүнийг дагасан машин тэрэгний зардлыг хэмнэх биз дээ. Гэтэл яг жинхнээсээ үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын хэвийн байдлыг алдагдуул гээгүй шүү дээ. 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ц.Баасандорж: Төрийн хэмнэлтийн хуулиар 83,1 тэрбум төгрөг хэмнэсэн байна гэж аудит дүгнэсэн 

-Энэ хуулийг Засгийн газраас оруулахдаа тал талаасаа судалгаа хийж оруулж ирсэн. Хэрэгжилт дээр нь Үндэсний аудитын газар дүгнэлт хийсэн. Жишээ нь, 2,7 их наядын урсгал зардлаас 2,5 их наядыг зарцуулсан. 137 сая төгрөгийг зарцуулаагүй байна. Зарцуулагдаагүй үлдсэн 137 тэрбум төгрөгийг ангилахад 60,1 буюу 83,1 тэрбум нь хэмнэгдсэн байнагэж дүгнэсэн байна. 

Энэ хууль хэрэгжсэнээр мөнгөөр хэмжиж болохоос гадна мөнгөн бусаар хэмжигдэх үр дүнг гарсан. Жишээлбэл, Төрийн алба хаагчийн ерөнхийлөн захирагч, шууд захирагч нарын хандлага, ёсзүй, төсвийн сахилгат батад маш их үр дүн гарсан. 

ШИНЭ МЭДЭЭ