МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий аймагт туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун,175 тн тэжээл олгоно
2024.01.15
Орон нутгийн хөгжил

Хэнтий аймагт туулах чадвар сайтай автомашин, 20 тн шатахуун,175 тн тэжээл олгоно

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир , УОК-ын дарга Т.Баярхүү нар Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа.

Хэнтий аймгийн дөрвөн сум зудтай, 12 сум, 3 тосгон цагаанаар зудархуу байгаа нь мал хорогдох шалтгаан болж байна. Одоогоор аймгийн хэмжээнд 11 суманд нийт 6779 толгой мал хорогдоод байгаа нь нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа юм.

Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бус нутагт Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 532 өрхийн 288.7 мянган мал отроор өвөлжиж байгаа талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгөх үеэрээ Хэнтий аймагт Засгийн газрын тогтоолоор 2023 онд улсын нөөцөөс хивэг 189.53 тонн, туулах чадвар сайтай автомашин Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны ЭМТ-д 1, Хэнтий аймгийн Онцгой комисст 49 ширхэг гэр, 20 тонн шатахууныг тус тус олгосныг хэлээд Улсын нөөцөөс Засгийн тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор хивэг 60.000 тонныг хөнгөлөлттэй үнээр, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 479 дүгээр тогтоолоор тэжээл 175 тонныг 50 хувь хөнгөлөлттэй үнээр тус тус нэмж олгохоор болсон” гэлээ.

Энэ үеэр Цэнхэрмандал сумын Согоот багийн малчин Д.Машбатын хот айлаар орж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, малчдын санаа бодлыг нь сонслоо. Д.Машбат “Өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч, зутруу орсон тул энэ жил бог малаа айлд тавьж, өөрсдөө зөвхөн үхэр сүргээ өвөлжүүлж байна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс цас багатай ч намар эрт эрс хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсон нь малд халгаатай байна” гэлээ.

Мөн оны өмнө хивэг, тэжээлийн үнэ өсөж 30 мянган төгрөгөөс даваад байсан бол өнөөдрийн байдлаар буурч 25 мянган төгрөг болж байгааг дуулгав. Малчдын хувьд арьс шир, түүхий эдийн үнэ хямд байгаа нь малын тоог өсгөх шалтгаан болж байна. Өнгөрсөн зуны тухайд хонины ноос худалдаж аваагүй, ихэнх нь хаягдсан талаар малчид хэлж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ