2023.12.28
Улстөр

Ш.Адьшаа: Хулгай луйврыг анх илчилсний төлөө, монголын баялгийг хувааж иддэг схемийг гаргаж ирсний төлөө олон асуудал дээр намайг гүтгэсэн

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Нүүрсний сонсгол"-той холбогдуулан өөрийн холбогдсон гэх хэрэгт няцаалт өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Энэ хулгай луйврыг анх илчилсний төлөө, монголын баялгийг хувааж иддэг схемийг гаргаж ирсний төлөө олон асуудал дээр гүтэглэгт өртсөн. Үүнийг би өнөөдөр баримттайгаар няцаах гэж байгаа юм. Нүүрсний сонсгол гэдэг энэ асуудлыг Б.Энхбаяр дарга зохион байгуулахдаа жижиг Таван толгойн асуудал дээр намайг зарлаж, олон удаа дуудсан. Би ирээд л сууж байсан. Жижиг таван толгой дээр надад ямар ч асуудал байхгүй байна гэдгийг Түр хорооны шинжээч нар ярьсан. Гэхдээ энэ асуудлыг ярилцах явцад Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниуд байна гэдэг зүйлийг олон нийтэд зарласан.

Би Монгол Улсын их хурлын Хууль зүйн байнгын хороо, Ёс зүй, сахилга байнгын хороонд хандаж, үнэхээр энд дурдагдсан, сонсгол дээр ярьсан  компаниуд надад ямар хамааралтай юм. Ямар хувьцаа эзэмшдэг юм. Ямар хувь нийлүүлсэн юм. Гүйцэтгэх эрх мэдэлд нь юу байгаа гэдгийг тодруулахаар хүсэлт тавьж, УБЕГ-аас холбогдох лавлагааг авсан.

Тэр зарласан компаниуд дотор миний эхнэр хүүхэд, ах дүү нарын хамаарал байхгүй гэдгийг Монгол Улсын их хуралд бүртгэлийн байгууллага нотолж өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ