2023.12.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ш.Адьшаа: Малчдынхаа махыг борлуулах асуудалд, Засгийн газар тодорхой шийдэл гаргах хэрэгтэй!

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Малчдын махны асуудал болон мал борлуулах асуудал дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Ялангуяа алслагдсан баруун аймаг түүний дор Ховд аймагт махны асуудал хамгийн хүнд, малчдын амьдралын эх үүсвэрт дарамт учирсан байдал үүсэж байна. Зарим хүмүүс ноцтой асуудал яриад байх юм. Энэ дулааны аргаар боловсруулсан мал боловсруулдаг үйлдвэрт “зээл өгье” гээд байгаагийн цаана дандаа Хятад хүмүүс байгаа. Тэгэхээр ямар бодлого явуулах гээд байгаа юм бэ? Үүний оронд малчдынхаа махыг борлуулах дээр ЗГ шийдэл гаргах хэрэгтэй. Олон арван мянган малаа нядалчихсан малчдын асуудал дээр тодорхой шийдвэр гаргая. Төр энэ дээр анхаарах ёстой гэж бодож байна. Дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрт нэг нь ч монгол хүн байхгүй шүү дээ. 

Бензин шатахууны хомсдол Монгол Улсад хамгийн аюултай асуудлын нэг болсон. Өвөлжилт хүндэрсэн байдаг хөдөө орон нутагт шатахуун байхгүй энэ асуудал дээр Ж.Ганбаатар сайд ажиллаад байгаа. Олон талаас нь зүтгээд л байгаа. Гэхдээ энэ дээр тодорхой бодлого явуулъя. Том том компаниуд чинь хөл гараа хөдөлгөхгүй байна, ОХУ-аас хараат байдаг юм уу. Томоохон компаниуд Засгийн газартайгаа хамтарч ажиллахгүй байна. Ард иргэдтэй хамт ажиллахгүй байна. Тийм учраас энэ бензин шатахуун импортолдог тусгай зөвшөөрлийг ард иргэд нь ААН-үүд нь бензин шатахуун оруулж ирэхийг зөвшөөрье. Нөгөө талаараа газар тариалангийн асуудал, малчдын өвөлжилтийн асуудал, гурил тэжээлийн асуудал онцгой асуудлын нэг болчихоод байна.

Түүний асуултад, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ