2023.11.30
Хууль, эрх зүй

Ш.Адьшаа: Шүүх эрх мэдэл хууль дээдлэх зарчмын хүрээнд авлигачдыг өмгөөлдөг, хамгаалдаг байж болохгүй

УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Шүүх байгуулах тухай хуулийг УИХ өргөн мэдүүлж хэлэлцэж байна, Оюун-Эрдэнэ засгийн газар авлигатай тэмцэх 30 жилийн хугацаанд монголын төрд авлигажсан энэ төрийн өмч хөрөнгийг хулгайлдаг, луйварддаг энэ асуудал дээр нэлээн тэмцэл хийж тодорхой асуудал шийдэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа гэдгийг үгүйсгэх арга байхгүй ээ. Энийг бид дэмжээд, шийдээд явах ёстой гэсэн асуудал байна. Тийм учраас авлигатай тэмцэх, авлигын хэргийг шийдэх энэ шүүх эрх мэдлийг шударга байлгах шүүх эрх мэдэл хууль дээдлэх зарчмын хүрээнд энэ авлигачдыг өмгөөлдөг, хамгаалдаг, лоббид хутгалдсан, авлигад хутгалдсан ийм асуудал байж болзошгүй гэдгийг иргэд, ЗГ-ын байр суурь зарим талаар зөв дүгнэлттэй гэсэн байрь суурьтай байна.

Тэгэхдээ бид бол өнөөдөр УИХ хууль тогтоох эрх мэдлийн байгууллага бол үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг батлагдах уу эль эсвэл энэ цаг үед тулгарсан асуулыг шийдэх шийдлийн хүрээнд үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд зөрчилдсөн асуудлыг шийдэх үү гэдэг салаа замын үзүүрт ирсэн ийм байдал харагдаж байна гэж миний бие бодож байна.

ЭХХШ тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулинд авлигын хэргийг шийдвэрлэх тусгай журам гэдэг зүйл оруулж ирсэн байна энэ журам гэдгийг юу гэж ойлгох вэ? Хуулийн асуудлыг журмаар шийдвэрлэж болох уу, аливаа нийгэмд гарсан авлигалтай тэмцдэг зөв тэгэхдээ энэ журмаар шийдвэрлэнэ гэдэг чинь ямар асуудал вэ? Ямар бодлогын үүднээс, ямар хууль эрх зүйн үүднээс ийм асуудлыг оруулж ирж байна гэдэг талаар тайлбар авах шаардлага гарсан байна гэж ойлгож байна.

Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ