2023.11.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ш.Адьшаа: Утааг бууруулах шинэ технологийн шийдэл байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан тавьсан "Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар" асуулгын хариултыг сонслоо.

Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Улсын их хурал жил бүхэн л утааны тухай ярьж байна, шийдлийн тухай ч ярьдаг, үр дүнгийн тухай ч ярьдаг сайн болж өгөхгүй л байгаа гэсэн ойлголттой байгаа энийг бид нар улс төржөөд хэрэлдээд тэр нь сайн, муу гэхээсээ илүү бодит нөхцөл байдал дээр технологийн шийдэл дээрээ орчны нөхцөл дээрээ, улс орны эдийн засгийн нөхцөл дээр бид дүгнэлт хийх ёстой гэж бодож байгаа тэгэхлээр энэ нүүрсний хулгай, луйвар гээд улсын их хурлын түр хороо байгуулагдаад энэ асуудал яригдаад тавантолгойн нүүрсний экспорттой асуудал яригдаж байхад хятад руу тавантолгойн нүүрсийг өгөөд хятадаас эргэж экспортолсон ийм сайжруулсан түлш кокос ирүүлсэн тухай мэдээлэл байгаа ер нь хичнээн тонн нүүрс ирсэн одоо тэрийг хэрэглэдэг юм уу, энэ хэр бодитой мэдээлэл вэ? гэдэг талаар хариулт авмаар байна.

Утаа гэдэг зүйл чинь 20 гаруй жилийн өмнөөс Улаанбаатарын төвлөрөл бий болж яригдаад үе үеийн засгийн газруудын үед толгойны өвчин болоод хэн нэгнийгээ сайн, муугаар яриад л улсын төсөв хөрөнгө яриад л байж байдаг тэгтэл газаар хангах төсөл яригддаг энэ төсөл чинь ямар шатандаа явагдаж байна. Ураны эрчим хүчийг ашиглаж Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэрийг шийдэх асуудал яригддаг энэ тухай сүүлийн үед төр засгийн хэмжээнд гадаад бодлогын хэмжээнд яригдсан тэгээд энэ засгийн газар энэ асуудлаа Улсын их хуралд оруулж ирж яагаад шийдүүлэхгүй байгаа вэ?

Энэ талаар мэдээлэл авъя энэ асуудлыг нүүрс биш газын технологи, газаар хангах эх үүсвэр түлш нь ураны эрчим хүчийг ашиглаж эдийн засгийн зөв бодлогын хүрээнд энэ түншлэлээ явбал энэ чинь л хамгийн зөв шийдэл байгаа энийгээ бид нар өнөөдөр яагаад шийдэхгүй байна вэ? Засгийн газар энэ талаар ямар бодолтой байна вэ? Улсын Их Хурлаар энэ онд багтаж орж ирнэ гэсэн яагаад орж ирэхгүй байна энийгээ яаравчлаж шийдэж утааны асуудал, эдийн засгийн асуудал, хүн амын эрүүл мэнд, эрчим хүчний хангалтын талаар шийдэл байгаа л гэж бодож байна энэ талаар хариулт авъя.

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ