МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Сандаг-Очир: Залуучуудын хожуу гэрлэлтийн үндсэн шалтгаан юу байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.09/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

"Засгийн газраас эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй ялын бодлогыг чангалах мөн гэр бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудыг цогц байдлаар оруулж ирсэн нь сайшаалтай энэ хуулиуд бүгд хоорондоо уялдаатай.

Гэр бүлийн тухай хуулин дээр,  манай хүн амын өсөлт, төрөлт ямар байна вэ?   Залуучуудын гэрлэлтээ бүртгүүлж буй хосуудын дундаж наслалт ямар байна вэ? Сүүлийн үед ажиглаад байхад залуучууд хожуу гэрлэх байдал түгээмэл болж байна гэж үзэж байгаа, энэ нийгмийн олон зүйлийн шалтгаантай гэж яригдаж байгаа. Энэ нь юунаас болж, гэрлэх дундаж насжилт оройтож байна вэ? Энэ дээр ямар тооцоо судалгаа байна вэ? Эцэг эх байх үүргээ биелүүлээгүйн улмаас гаргасан үйлдлээс хүүхэд хохирсон хариуцлагыг яг яаж чангаруулж байна вэ? Тодорхой хэлж өгөөч.

Удмын сан дээр чухал заалт орж ирж байна. Хүн амын удмын санг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгийн чухал асуудал чинь иргэний бүртгэл дээр байгаа  ургийн овгийн асуудал юм. ХЗЯ, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ургийн овгийн талаар тодруулаач ээ. Энэ талаар асуудал оруулж ирээч ээ, иргэний бүртгэл дээр байгаа ургийн овгийг жинхэнэ утгаар нь амьдралд хэрэгжүүлж чадвал зүгээр. Угийн бичиг хөтөлнө гээд байдаг оруулж ирсэн хуулин дээр ураг, төрлийн хүмүүс гэрлэхийг хориглоно гэж байна яг яаж хориглох вэ? алслагдсан бүс нутагт сууцан байгаа тохиолдол зөндөө байна, энийг салгах юм уу, гэрлэлтийг хориглоно гэхээр яг яах юм ямар арга хэмжээ авах юм бэ?

Гэр бүл болохоос илүү гэр бүл цуцлалт нь их байна гэж байгаа нь үнэн. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүд, хүний эрх гэж ярьсаар байгаад эмэгтэйчүүд, эрчүүдээсээ илүү боловсрол, мэргэжил эзэмшсээр энэ нь гэр бүл цуцлах асуудалд гол нөлөөлж байгаа нь энэ асуудал гэж би харж байна."   

Түүний асуултад, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ГБХЗ-ын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Өлзий-Отго, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо  нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ