МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.05
Эдийн засаг, Худалдаа

Ц.Сандаг-Очир: ХАА-н салбарыг хэрхэн дэмжих бодлого баримталж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: 

Эдийн засаг өссөн зүйл байна. Ноднин өдийд шүүмжлүүлээд сууж байсныг бодоход бодлогын зүйл хийгджээ. Гэхдээ манай улсын эдийн засаг уул, уурхайгаас хамааралтай, эмзэг хэвээрээ байна.Та бүхний танилцуулга дээр цаг агаарын таатай байдлаас үүдэлтэй ХАА-н бүтээгдэхүүн 10 хувь өссөн гэжээ. Цаашдаа энэ салбарын үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр ямар зээлээр дэмжих бодлого явж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал үргэлжилж байна. Манай улс дотооддоо хийдэг байсан үйлдвэрлэлээ хийж чадахаа болсон. Үүнийг сэргээх зорилготой.

Та бүхэн хэрхэн дэмжих гэж байна. Малын гаралтай түүхий эд хаягдсаар байх уу. Дарханы аж үйлдвэрийн парк байгуулна гээд олон жил хаягдлаа. Гэтэл хувийн хэвшил Өвөрхангай аймагт ийм үйлдвэр барьж чадсан байна. Төсвийн нэмэгдэл 70 гаруй хувийг эзэлж байна.Ашиг гаргах зүйл харагдахгүй байна. Орон нутагт ипотекийн зээлийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Алсын гурван дүүрэг үүнд орсон уу.

Түүний асуултад Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ