МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн даатгалын багц хуулийг танилцууллаа
2023.08.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн даатгалын багц хуулийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир сонгогдсон тойрог болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Дэд сайд С.Зулпхар болон ХНХЯ-ны газар, харьяа агентлагуудын удирдлагуудын хамт дээрх 3 дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Нийгмийн даатгалын багц хууль батлагдсантай холбоотойгоор хуулийн талаар мэдээлэл өгч, хэрэгжилтийг танилцуулсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын уулзалт зохион байгууллаа.

Өнөөдрийн уулзалтад 3 дүүргийн 570 гаруй иргэд, албан хаагчид оролцож, 24 иргэн асуулт асууж, Нийгмийн даатгалын багц хуулийн мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ