Үйлдвэрлэлийн бүсийн газар олголт нүдээ олсон шударга байх ёстой!
2023.06.21
Орон нутгийн хөгжил

Үйлдвэрлэлийн бүсийн газар олголт нүдээ олсон шударга байх ёстой!

Улс орон ч, аймаг орон нутаг ч үйлдвэрлэж байж хөгжинө. Үүний тулд Ховд аймагтаа “Үйлдвэрлэл технологийн парк” цогцолбор байгуулах асуудлыг анх санаачилж, Үйлдвэрлэл технологийн паркийн хууль батлуулсан.

Үйлдвэрлэл технологийн паркийг хөрсөн дээрээ бодит ажил болгоход аймаг орон нутаг, ард иргэд, бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хөрөнгө санхүүжилт чухал. Энэ ажлыг орон нутагт гардан хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах чиг үүргийг “Шинэ Ховд үйлдвэр технологийн парк” төрийн өмчийн оролцоот ХХК хариуцаж байгаа.

Паркийн цогцолборын хүрээнд:

  • Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 100 га газар аймгаас төлөвлөгдсөн.
  • Паркийн дэд бүтцийг улсын төсвөөр шийдвэрлэж байгаа.
  • Дэд бүтцэд үйлдвэрлэгчдээс зарцуулсан зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцно.
  • ҮТП-д үйл ажиллагаа явуулах үйлдвэр ААН нийслэлээс 10 дахин бага татвар төлнө.
  • Барилга, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 100% чөлөөлөгдөнө.
  • Газрын төлбөрөөс 100% чөлөөлөгдөнө.

Энэ боломжийг хэн нэгэнд давуу байдал үүсгэлгүй, тал тохой таталгүй, тэгш, шударга олгоход аймгийн удирдлага,, “ШИНЭ ХОВД үйлдвэрлэл технологийн парк” ХХК онцгой анхаарах ёстой 

Үйлдвэрлэлийн бүсэд байгуулагдах үйлдвэрүүдийн гол шалгуур:

  • Эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц
  • Импортыг орлосон, экспортод чиглэсэн
  • Иргэдийг ажлын байраар хангасан байх учиртай.
  • Тиймээс ҮТП-д бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад үйлдвэрлэл бүтээн байгуулалтын зориулалтаар газар эзэмшүүлэхдээ
  • “ямар нэгэн үнэлгээ тогтоох, ашиг сонирхлын зөрчил үүсгэх” ямар ч асуудал байж болохгүй гэдгийг би байнга хатуу сануулж ирсэн.
  • Орон нутгийн оролцоотой байгуулагдсан “Шинэ Ховд үйлдвэр технологийн парк” ХХК, аймаг орон нутаг хамтын шийдвэр гаргаж, үйлдвэрлэлийн төлөвлөлтийг зөв хийж, газар хуваарилах ажлыг хуудуугүй зөв зохион байгуулна гэдэгт итгэж байна.

Үйлдвэрлэлийн бүсэд байгуулагдах үйлдвэрүүд:

  • Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр
  • Хаягдал яс боловсруулах үйлдвэр
  • Ноос, ноолуур угаах үйлдвэр
  • Ноос, ноолуур самнах үйлдвэр
  • Мах боловсруулах үйлдвэр
  • Адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр
  • Өлөн гэдэс боловсруулах үйлдвэр
  • Сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний үйлдвэр
  • Гэрийн мод, барилгын модон хийцийн үйлдвэр
  • Оёдлын үйлдвэр
  • Гутлын үйлдвэр
  • Оймс, бээлийний үйлдвэр
  • Дахин боловсруулах үйлдвэр
  • Сав, баглаа, боодлын үйлдвэр
  • Савангийн үйлдвэр
  • Ундаа, усны үйлдвэр

ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ХЭРЭГЛЭГЧ БУС ҮЙЛДВЭРЛЭГЧ ШИНЭ ХОВДЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭН ЗҮТГЭЦГЭЭЕ

ШИНЭ МЭДЭЭ